Шуурхай: Цогтцэций сумаас Гашуунсухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо

🕔 2017/05/03 16:42   

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээллийг сонслоо. Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм байна. Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өнөөдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа.

Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо.

Цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбогдуулан ард иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчих, аюулгүй байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!