Өдрийн цагаар дугхийх 5 шалтгаан

🕔 2017/01/12 21:31   
 Өдрийн цагаар дугхийх 5 шалтгаан

Өдрийн хоолны дараа нүд анилдаад, унтмаар байдаг уу? Хэдхэн минут дугхийгээд авахад үдээс хойш эрч хүчээр дүүрэн болчихдог биз? Өдрийн цагаар унтах нь эрүүл мэндэд тун хэрэгтэй зуршил гэдгийг эрдэмтэд хэлж байна.

 

 

Өдрийн цагаар унтах шалтгаан №1. Тархины үйл ажиллагаа сэргэдэг.

Шөнө дутуу нойртой хоноход маргааш нь толгой ажиллахдаа тун муу байдаг шүү дээ. Унтах нь тархины шинэ мэдээлэл хүлээж авах, суралцах чадварыг сэргээдэг байна. Иймд өдөр 1-1.5 цаг унтаад авахад тархи дараагийн 24 цаг ажиллах энергиэр цэнэглэгдэх болно.

Өдрийн цагаар унтах шалтгаан №2. Зүрхний үйл ажиллагааг дэмждэг.

Харвардын их сургуулийн эрдэмтэд өдрийн цагаар унтах дадалтай хүмүүсийн зүрхний өвчин тусах нь бусад хүмүүсээс бага байдаг гэдгийг нотолжээ. Өдрийн цагаар унтсанаар биеийн ядаргааг арилгаж, зүрхний ачааллыг бууруулдаг байна. Иймд 7 хоногт багадаа 3 удаа 30 минутаар дугхийх дадал өөртөө суулгаарай.

Өдрийн цагаар унтах шалтгаан №3. Уур, бухимдлаас хол байна.

Ядарсан бие организм стресст өртөх нь хялбар байдаг. Харин стресс хүнийг улам л ядраадаг шүү дээ. Энэ тойргоос гарах гарц бол өдрийн унталт юм. Эрдэмтэд өдрөөр унтдаг дадалтай хүмүүсийн стрессын дааврын түвшин бусад хүмүүсээс маш бага байдгийг тогтоосон. Иймд өдрийн цагаар сэтгэл амар дугхийгээд авах хэрэгтэй шүү.

Өдрийн цагаар унтах шалтгаан №4. Муу зуршлаас сэргийлэх.

Хүмүүс ядарч, эрч хүчээ алдсан бол энергиэ нөхөхийн тулд идэж эхэлдэг. Гэхдээ тийм ч эрүүл бус хоол хүнс сонгоно. Амттан, пицца, бургер, энергийн ундаа гээд л ... Үүний оронд 10-15 минут дугхийх нь алдагдсан энергиэ нөхөх шилдэг арга юм. Унтаад сэрсний дараа таны амттан идэх хүсэл алга болсон байх вий.

Өдрийн цагаар унтах шалтгаан №5. Биеийн эрч хүчийг сэргээнэ.

Өдрийн цагаар унтах дадалтай тамирчид бусдаасаа илүү амжилт гаргадаг аж. Өдөр дугхийгээд авахад бие организм сэргэх болно.

Ингээд бид өдрийн цагаар унтах нь ямар ашиг тустай болохыг ойлгочихлоо. Харин өдрийн цагаар унтахдаа ямар дэглэм баримтлах ёстойг мэдэж авцгаая.

Өдрийн цагаар хэрхэн зөв унтах вэ?

Унтах хамгийн тохиромжтой цаг: 12.00-15.00 цагийн хооронд.

Өрөө: чимээ шуугиангүй, гэрэл багатай, сэрүүхэн.

Унтах хугацаа: 5-45 минут.

Шаардлагатай зүйлс: утсан дээрээ сэрүүлэг тавих, гэрэлтэй өдөртөө унтахдаа нүдний хаалт хэрэглэх, дэр, сэрүүхэн нөхцөлд хучлага хэрэглэх.

Өдрийн унталт залхуурал, эсвэл тансаг хэрэглээ биш, харин таны эрүүл мэндэд тун шаардлагатай дадал гэдгийг ойлгох хэрэгтэй шүү!

Энэ мэдээ таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай!

 

Эх сурвалж: www.adme.ru


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!