АЙМГИЙН БАЯР НААДМЫГ 07-Р САРЫН 06, 07-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

🕔 2017/05/29 18:11   

Ардын хувьсгалын 96 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж ажилд нь оруулаад байна. Өнөөдөр тус комиссынхон хуралдаж аймгийн баяр наадмыг 2017 оны 07 сарын 06, 07-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. 

Аймгийн баяр наадамд үндсэн 6 нас, эрлийз 3 насны хурдан морьдын уралдаан, харин бөхийн барилдааныг хаалттай буюу зөвхөн ӨМНӨГОВЬ аймгийн гаралтай бөхчүүдийн барилдааныг зохион байгуулна гэдгийг аймгийн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн шийдвэрлэлээ.
Үндэсний их өв соёл, уламжлалаа хадгалсан эрийн гурван наадам, аймаг байгуулагдсаны түүхт 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд, гэмт хэрэг зөрчилгүй, өргөн дэлгэр сайхан зохион байгуулахыг комиссын гишүүдэд үүрэг болголоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!