Өмнөговийн уул уурхайн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийг судалж эхэллээ

🕔 2017/07/20 13:22   

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, БНСУ-ын Орчин судлалын хүрээлэнтэй хамтран "Өмнөговь аймгийн зарим сумдын уул уурхайн бүс нутагт оршин суух хүн амын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" судалгааг энэ оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд ирэх 11 сар хүртэл үргэлжлэх юм. 

 

                                                 

Уул уурхайн үйл ажиллагааны үр дүнд ихэвчлэн хүдэрт агуулагддаг хүнцэл /As/, кадьми /Cd/, хар тугалга /Pb/, мөнгөн ус /Hg/ зэрэг хүнд металл хүрээлэн буй орчинд тоосонцор хэлбэрээр тархаж агаар, ус, хөрс, хоол хүнсийг бохирдуулж, улмаар тэдгээрээр дамжин оршин суугчдын эрүүл мэндэд эрсдэл учирдаг. Хорт бодисуудаас хүнцэл, хар тугалга хүрээлэн буй орчинд маш бага түвшинд байсан ч хүн, амьтанд хортой нөлөө үзүүлж, хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. 

Хүрээлэн буй орчин хүнд металлаар бохирдох нь үр хөврөлийн өсөлт, хөгжил буурах, хорт хавдар үүсэх, эд эрхтэн болон мэдрэлийн тогтолцооны өвчлөл үүсэхэд нөлөөлдөг аюултай учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэн тэргүүнд хөнгөн цагаан, хром, манган, төмөр, кобальт, зэс, цайр, кадми, мөнгөн ус, хар тугалга зэрэг хүнд металлуудын бохирдлыг бууруулахад онцгой анхаардаг. 

Иймээс 2000 оноос хойш Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад зэсмолибден, нүүрсний олборлолт явуулж байгаа уул уурхайн гадаад орчин дахь металлын бохирдлын түвшин ба түүнээс эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг судлах зайлшгүй шаардлага гарч байна. 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!