Л.Энхболд гишүүний ”бэлэг”

🕔 2017/07/20 19:17   

Л.Энхболд гишүүний ”бэлэг”

УИХ-ын гишүүн Л.Энхболдын өөрийн хөргийг жаазлан залууст бэлэглэж байгаа зураг олон нийтийн сүлжээнд дуулиан тариад байна. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговь аймгаас сонгогдсон.

Хаврын чуулган завсарласан энэ өдрүүдэд тойрогтоо очиж наадамлахын зэрэгцээ  зарим залууст дургсалын зүйл гардуулсан бололтой. Ямартай ч цэнхэр хадаг бүхий жаазтай зурганд эрхэм гишүүний өөрийнх нь зураг байна.  Өөрийн зургаа бусдад бэлэглэж байгаа түүний зөвлөх туслахуудын  мэдрэмжгүйг олон нийт шүүмжилж байгаа зарим нь фотошоп ч байж магадгүй гэж эргэлзэж байна.

Хэрвээ эрхэм гишүүн өөрийн зургийг жаазлан тойргийн залуустаа бэлэглэсэн бол үнэхээр мэдрэмжгүй үйлдэл болж дээ. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!