СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

🕔 2017/07/25 18:51   

Өмнөговь аймагт 2000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдэнд нэн шаардагатай үйлчилгээг үзүүлэх зорилго бүхий төрөлжсөн "Сэргээн засах төв”-ийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилга, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар "Рехтус” ХХК тохижуулж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэд ашиглалтад орууллаа. Дундговь, Дорноговь, Өмнөговь гэсэн говийн бүсийн аймгуудын сэргээн засах үйлчилгээ авах иргэд хамрагдах бүрэн боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжийн хангалт 40 хувьтай байгаа бөгөөд зарим тоног төхөөрөмжийг нийлүүлснээр эцсийн байдлаар 70-80 хувийн хангалттай болох бөгөөд сэргээн засах нэн тэргүүний хэрэгцээт тоног төхөөрөмжүүдээр тохижуулсан байна. Манай аймгийн хувьд уул уурхай хөгжиж, хүн ам олноор төвлөрөх болсонтой холбоотой энэхүү төвийг байгуулж ашиглалтад оруулж байгаа төдийгүй жилд 200 гаруй хүн хүнд болон хөнгөнөөр бэртэж гэмтэж буйд үндэслэжээ.

Өмнөговьдоо сэргээн засах бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг авах бүрэн боломжтой боллоо.

СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!