БАЯН-ОВОО СУМЫН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

🕔 2017/08/02 16:42   

БАЯН-ОВОО СУМЫН ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Өмнөговь аймгийн залуучуудын Урлаг спортын их наадам"-ын эхний шат болох сумдын залуучуудын урлаг, спортын их наадмууд зохион байгуулагдаж байгаа билээ.
Дээрх арга хэмжээний эхний үе шат болох Баян-Овоо сумын Залуучуудын Спортын их наадам 2017 оны 08 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Баян-Овоо сумын төвд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээний зохион байгуулагчаар Баян-Овоо сумын Засаг Даргын Тамгын Газар, хамтран зохион байгуулагчаар Баян-Овоо сумын Оюутны холбоо ажиллах юм.
Залуучуудын Спортын их наадам нь доорх удирдамжийн дагуу спортын төрлүүдээр явагдах ба 16-35 насны залуучуудын дунд зохион байгуулагдах юм.
Алдартан гавъяатны өлгий нутгийн авъяаслаг, спортлог Залуучууддаа амжилт хүсч спортын их наадамдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!