БАГИЙН ЭМЧ НАРЫН УНААНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

🕔 2017/08/28 17:49   

БАГИЙН ЭМЧ НАРЫН УНААНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

Ард иргэдийн эрүүл мэнд, боловсролд аймаг орон нутгаас онцгой анхааран ажиллаж байна. Ялангуяа эмнэлэгийн ажил үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ажлуудыг нэн тэргүүнд хийж байгаа бөгөөд өнөөдөр 79 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг сумдын эрүүл мэндийн төвд нийлүүлэв.

Түүнчлэн Сэврэй, Мандал-Овоо, Ханхонгор, Хүрмэн, Гурвантэс сумдын багийн эмч нарт шинэ мотоцикль гардуулан өглөө. Эмнэлэгийн тоног төхөөрөмжид анхаарахаас гадна эмч ажилчдынхаа ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйг сайжруулах төлөвлөгөөт арга хэмжээг зохион байгуулна гэдгээ аймгийн удирдлагууд илэрхийлэв.

БАГИЙН ЭМЧ НАРЫН УНААНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!