УДИРДАГЧ БАЙНА ГЭДЭГ ДАРГАЛАХААС ӨӨР УХААН БОЛОХЫГ ХАРУУЛЖ БАЙНА

🕔 2017/11/16 17:20   

УДИРДАГЧ БАЙНА ГЭДЭГ ДАРГАЛАХААС ӨӨР УХААН БОЛОХЫГ ХАРУУЛЖ БАЙНА

Нам төр солигдов. Нэг жил 4 сарын дараа...

Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын Наранбаатарын тухай хүмүүс янз бүрийн бодолтой байх. Миний хувьд тэр бол ШИЛДЭГ УДИРДАГЧДЫН НЭГ.

Тэр аль болох олон хүний санал сэтгэгдлийг сонсож, ажил хэрэгтээ тусгахыг эрхэмлэдэг, тэр хүн бүхнийг бөхийлгөж сөгдүүлсэн дарга байхыг хүсдэггүй , тэр шударга үнэн байхын төлөө заримдаа муу найз нөхөр, МАН-ын муу дарга ч болдог байх. ҮНЭН ХЭРЭГТЭЭ ТЭР иргэн бүхний төлөө санаа зовнисон, аймаг орон нутгаа хөгжүүлэх юмсан гэсэн зорилго, тэмүүлэлтэй ШИЛДЭГ УДИРДАГЧ.

Залуусыг мэдлэг боловсролтой, өдрөөс өдөрт хөгжиж, өнгөлөг золбоолог явахыг үргэлж сануулдаг, анхааруулдаг. Төрийн ажлыг хэрхэн сайн явуулах талаар тэр хамгийн зөв арга зүйг тайлбарлаж, хамт олноо дэмжин урамшуулдаг. Гэвч тэр худлаа зан, шударга бус үйлдлийг тэвчдэггүй түүнтэй тууштай сайн тэмцэгч. Тэр байдлаараа ч заримдаа ашиг сонирхол, авилгач, нэгний хувьд хамгийн муу хүн.

Үнэнийг шууд хэлчихдэг шударга зан, иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсож төрийн ажил хэрэгтээ тусгадаг эрхэм чанар ЭНЭ НИЙГЭМД УС, АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!