ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД СОЛОНГОС УЛСААС ТУРШЛАГА СУДЛАВ

🕔 2017/12/20 12:32   

Тэмээн сүргээрээ дэлхийд гайхагдсан Өмнөговьчууд хоёр жилд нэг удаа "Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж хэвшээд байна. Энэ жилийн зөвлөгөөн малчид хөдөлмөрчид, бүх шатны удирдлага, албаны хүмүүсийг хамруулснаараа онцлог бөгөөд үр дүнтэй болсон. Тус зөвлөгөөний үеэр 15 сумын малчдын төлөөллийг БНСУ-д аялуулах ЭРХИЙН БИЧИГ-ээр шагнасан. Тэд 12 сарын 11-ний өдрөөс 18-ны хооронд Солонгос улсад аялж, Чежү хотын хөгжил дэвшил, "Шинэ тосгон” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад ирлээ.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд нар ахалж явсан бөгөөд зөвхөн дарга нар гадаад явдаг биш иргэд бид ч гадаадад туршлага судалж, ганзага дүүрэн ирж болдог юм байна хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!