Л.Энх-Амгалан гуай 80 гаруй янгир усладаг

🕔 2018/03/21 11:07   

Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн Хар дэл гэдэг газар нутагладаг Л.Энх-Амгалан гуай одоогоос 8 жилийн өмнө ишигтэй янгир услаж эхэлснээр одоо 80 гаруй янгир ямааг малаа хариулахын хажуугаар ус хучираар хангаж яг л хотны мал шигээ тойлдог болжээ.

Худгаас ховоо татаж услахад өөр хүнээс үргэдэг бөгөөд ганцхан идэвхтэн байгаль хамгаалагчдаа дассан байгааг хэлж байлаа.

Хавартаа идэш хоол нь холдоод усандаа ирэх нь багассан. Хониныхоо бэлчээрээр явж хэд нь төллөж байгаа эсэхийг ч харж ханддаг юм хэмээн ярьж байлаа. Мундаг өвөө юм аа. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүсье ээ.

Бямбасайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!