Энержи Ресурсын борлуулалтын орлого 4 ДАХИН ӨСЖЭЭ

🕔 2018/03/23 11:58   

Энержи Ресурсын борлуулалтын орлого 4 ДАХИН ӨСЖЭЭ

Mongolian Mining Corporation

 буюу Энержи Ресурс компани өчигдөр 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудсаар олон нийтэд нээлттэй болгож албан ёсоор танилцуулжээ.

Өнгөрсөн онд тус компани түүхий нүүрс олборлож, дотооддоо боловсруулан, нийт 4.4 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнээс 3.6 сая тонн нь баяжуулсан коксжих нүүрс, 0.8 сая тонн нь баяжуулсан эрчим хүчний нүүрс байжээ.

Мөн тайлант хугацаанд 1 тонн  баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 130.3 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 70 орчим хувиар өсгөжээ.

Ингэснээр тус компанийн борлуулалтын орлого 476 сая америк долларт хүрч, 2016 оны санхүүгийн тайлантай харьцуулахад бараг 300 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна.

Kомпанийн санхүүгийн үзүүлэлтүүд 2017 онд ихээхэн сайжирсныг тайланд онцолсон байна.

Тухайлбал, тухайн жилийн нийт ашиг 202.6 сая ам.доллар гарсан бол зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай явуулснаар цэвэр ашиг нь 310 сая ам.доллар хүрчээ. 

 З.САНЖАА, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!