БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ ГАВЬЯАТ ЭМЧ Х.ШАРАВЫН НЭРЭМЖИТ БОЛЛОО

🕔 2017/01/23 10:55   

Өмнөговь аймгийн харьяат хүний гавьяат эмч Х.Шаравын гэгээн дурсгалд зориулж, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг "МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ Х.ШАРАВЫН НЭРЭМЖИТ” төв болгох ёслол өнөөдөр боллоо. Гавьяат эмч Х.Шарав нь хүний эрүүл энх сайн сайхны төлөө эрүүл мэндийн салбарт тасралтгүй 45 жил ажилласнаас 32 жилд нь мэс заслын эмчээр ажилласан бөгөөд Өмнөговь аймгаас төрсөн хамгийн анхны ХҮНИ
Й ГАВЬЯАТ ЭМЧ юм. Тэрбээр олон хүний эрүүл мэндийн төлөө түүхэн гавьяаг байгуулснаас гадна олон шавь нарыг төрүүлэн алтан гарт эмч нарын залгамж халааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын ахмад ажилчид, үе үеийн эмч мэргэжилтнүүд түүний гэр бүл үр хүүхэд нь эргэн дурсаж байна. 
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг хүний гавьяат эмч Х.Шаравын нэрэмжит болгох ажлыг БОЭТ-ийн мэс заслын тасгийн эмч мэргэжилтэн, түүний гэр бүл үр хүүхэд нь санаачилж, аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар бодлогын түвшинд дэмжиж, "Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн” санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг "МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ Х.ШАРАВЫН НЭРЭМЖИТ” төв болголоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!