Өмнөговь 376 мянгат малчинтай болжээ

🕔 2017/01/05 16:28   

Өмнөговь 376 мянгат малчинтай болжээ2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээс үзэхэд Өмнөговь аймаг 376 мянгат малчинтай болжээ гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Тус аймгийн Ханхонгор сум 44 мянгат малчинтай болсон нь аймагтаа мянгатынхаа тоогоор тэргүүлж байгаа юм. Харин Булган сум 39, Мандал-Овоо сум 39, Номгон сум 37 мянгат малчинтай болж мянгатынхаа тоогоор удаалж байна.

Булган сумын Дал багийн малчин Ч.Одбаяр гурван мянга гаруй мал тооллуулсан нь аймагтаа хамгийн олон малтай өрхөөр тодорсон байна. Мөн тус аймагт хоёр мянган малтай найман өрх байгаа гэнэ.

Өмнөговь аймаг нь нийт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн амжилтаар шинэ оноо угтлаа. Малчдынхаа хөдөлмөрийн амжилтаар 2313963 толгой малтай болсон нь 2015 оны мөн үеэс  258.2 мянган толгойгоор өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс тэмээ 11909, адуу 11128, үхэр 3496, хонь 73897 ямаа 157768 толгойгоор тус тус өсчээ.

Д.Мишигсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!