ГАШУУН СУХАЙТ БООМТОД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

🕔 2018/05/28 13:48   

ГАШУУН СУХАЙТ БООМТОД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Гашуун сухайт хилийн боомт орчмын бүс нутаг олон жил ундны усны асуудалтай явсан. Хэт хатуулагтай ус нь шууд хэрэглэх боломжгүй тул цэвэр усыг худалдан авч хэрэглэдэг. Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газар нь ус цэвэршүүлэх, шүүх байгууламжийг шинээр гаргасан худагт байршуулж байна. Үүний үр дүнд олон жил ундны усны асуудалтай байсан тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн УНДНЫ УСНЫ АСУУДАЛ БҮРЭН ШИЙДЭГДЭХ юм. Мөн иргэд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомт орчмын бүс нутагт нойл душ, хогийн цэгүүдийг зам дагуу болон үйлчилгээний газарт байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Үүнээс гадна Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох, Хайрхан багийн төвд цагдаагийн тасаг, эмч, бусад төрийн байгууллагыг байршуулж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах ажил хийгдэж байна.

ГАШУУН СУХАЙТ БООМТОД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

 

ГАШУУН СУХАЙТ БООМТОД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!