ӨМНӨГОВЬ АЙМАГТ УСГҮЙ БОЛОХ АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙНА

🕔 2018/06/09 16:10   

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд уул уурхайн олборолтыг эсэргүүцэж тэмцлийн хурц шатанд шилжнэ гэдгээ мэдэгдлээ. 2003 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл Айвенхо Майнз ХХК-д олгогдсон бөгөөд 2007 онд Жастын Каплагийн компанид шилжсэн бол 2011 онд ашиглалтын лицензийг УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн "Сауд гоби коул транс” ХХК авсан. Харин Гурван Тэс сумын 10 мянган хүний эрх ашгийг зөрсөн хууль бус үйлдэл хийж байна хэмээн эсэрцүүлээ илэрхийлээд байгаа юм. Учир нь уул уурхай компаниуд хайгуул олборолт хийгээд эхлэх юм бол хүн амьтан ундаалах ундны усгүй болох аюул нүүрлэх аж. Гурвантэс сумын Тост, Тосон бөмбийн нуруу нь дэлхийд нэн ховордож байгаа ургамал, ан амьтантай, цоохор ирвэсийн өлгий нутаг билээ.

Мөн тус сумны цэвэр усны гол нөөц болсон Хуршуутын гол, хоёр баян бүрд нь сумын төдийгүй аймгийн усны нөөц бүхий газар тариалангийн бүс нутаг аж. 2017 оны 3-р сараас үйл ажиллагаа эхлүүлсэн төрийн захиргааны хууль бус актууд дээр үндэслэн "Сауд гоби коэл транс” ХХК Хөвд Хуршуутын голоос бараг 1 км хүрэхгүй зайд газар зам засах, уул уурхайн талбайгаа тойруулах зэрэг ажлуудаа эхлүүлээд байна хэмээн тус сумын иргэд хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ Энэхүү мэдэгдэлд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Хуршуут багийн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан ".. эрүүл аюулгүй орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, "... хувийн аж ахуй эрхлэх...” эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн тусгай зөвшөөрлүүд "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын Кадастерийн хэлтэс хууль зөрчин олгосон учраасм бид хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч маргаан шийдвэрлэгдэхгүй удсаар байгаа тул нутгаа хамгаалахаар тэмцлээ илэрхийлж байна гэсэн юм. Одоогийн байдлаар Гурван тэс сумын 70 орчим хувьд нь лиценз олгогдсон байгаа юм байна. Энэ талаар тус сумын Хуршуут багийн ногоочин Л. Сүрэнхүү хэлэхдээ: " Тос тосон бумбын нуруу улсын тусгай хамгаалалтанд орсон байсан. Энэ хоёр ашиглалтын газар хилийн зааг тогтоохдоо лицэнзтэй талбай буюу тусгай зөвшөөрөлтэй талбайг хасаад тогтоосон. Ер бол лицэнз олгогдсон газар Тосон бумбын нуруунаас 8-13 км газарт байдаг. Харин Чойжилсүрэн гишүүн 60-80 км хэмээн ташаа мэдээдлэл өгөөд хууль бус газрын зөвшөөрөлд авсан. Анх байгаль орчны улсын байцаагч лицэнзэд хууль бус гэсэн акт тавьсан.

Харин энэ актыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуурамч материалаар хүчингүй болгож үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр багийн иргэдтэй тэрээр хурал огт хийгдээгүй, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас материал авсан байсан. Тэрбүү хэл Гурвантэс сумын иргэд зөвшөөрсөн байгаа гэсэн мэдээлэл гаргасан байсан. Харин манай сумын иргэдийн дийлэнх хэсэг нь зөвшөөрөхгүй байгаа. Энэ баримтыг цагдаагийн байгууллагад өгсөн хэдий ч шалгах хугацаа удаан шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байгаа. Энэ хугацаанд ухаад дуусгахыг үйсгэхгүй. Одоо лицэнз олгогдсон хоёр багийн газар хүн амьтан амьдрах нөхцөлгүй болсон. Уул уурхайн яам болон, БОАЖ зэрэг бүх яамд холбогдох газарт мэдэгдэл хүргүүлсэн ч нааштай хариу өгөөгүй. Үүнийг зохицуулдаг хууль хяналтын байгууллага ялзарсан байна” хэмээн мэдэгдсэн юм. 2012 онд урт нэртэй хуультай холбоотой лицэнзийн талбайгаасаа усны хамгаалалтын зөвшөөрлийг хассан мөн 2014 2017 онуудад энэ талбайгаасаа хассаар 53,1 хувийг улсад буцаан олгосон. Тос тосон бөмбийн нуруу ирвэсийн нутагтай хамааралгүй болсон хэмээн тус компаниас мэдэгдээд байгаа юм. Энэ талаар "Босоо монгол ТББ”-ын дарга П. Шижээравдан "Тус компанид ажиллаж байгаа экскэватор барьж байгаа залуу энэ компанид цалинг аваад ажиллаж байгаа хэдий ч өр өвдөж байна гээд надруу зураг бичлэг явуулсан. Үүнээс харахад нэг метр гаруй газарт экскэваторын шанагаар ганцхан удаа татахад л ус гарч ирж байсан. Энэ бол усны сантай газар гэдэг нь харагдаж байгаа юм. Тусгай хамгаалалтанд авахад бүтэн ай саваар нь авч байгаан гол учир үүнд байгаа. Баянбүрдээс зайтай гэдэг асуудал бол иргэдийг хуурч байгаа асуудал юм” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!