Бямбын Ринчен гуай нэг удаа

🕔 2018/11/27 10:17   

Бямбын Ринчен гуай нэг удаа

БНХАУ-д зочлон явж байхдаа Бямбын Ринчен гуай нэг удаа түмэн газрын урт цагаан хэрэм үзжээ. Гадаад, дотоодын олон аянчин, жуулчдын нүдэн дээр гэнэт Ринчен гуай Цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ.
Цуг явсан орчуулагч нь ихэд гайхаж "Та яаж байна аа?" гэсэнд "Энэ хэрэмнээс урагших нь эртний түүхт Хятадын нутаг, эгц өндөр хэрэмнээс хойших нь Эзэн Чингисийн удмын Монгол нутаг, Хүн /Хүннү/ гүрний довтолгооноос сэргийлж хөөрхий боолууд энэ хэрмийг босгосон юм.
Нутагтаа ирсэн хүн чинь нуруугаараа хэвтэж болно биз дээ" хэмээгээд, хэвтжээ.
Энэ үеэр зарим хүмүүс энэ газар эртнээсээ Хятад угсааныхан амьдарч байсан энэ тэр гэж л дээ. Тэгэхэд нь их багш "хятадууд ухаантай хүмүүс ээ, тэд хэзээ ч гэрийнхээ дундуур хашаа хатгахгүй" гэж амыг нь тагласан гэдэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!