Нулимс асгаруулагчаас болж, нэг хүн амиа алдлаа

🕔 2018/12/04 12:04   

Нулимс асгаруулагчаас болж, нэг хүн амиа алдлаа

Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй "Шар хантаазтан”-ын жагсаалын үеэр нэг иргэн нулимс асгаруулагчаас болж амиа алджээ. Өнгөрөгч амралтын өдөр ширүүссэн жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан юм. Уг дайралтад 80 настай эмэгтэй өртөж, өчигдөр нас барсан талаар албаныхан уламжлав.

 

 Эмэгтэйн гэр жагсаал болж байсан газраас холгүй байрладаг гэнэ. Тэрээр цонхоо хаах үед нулимс асгаруулагчид хорджээ. "Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан” гэж гэр бүл нь мэдэгдлээ.

Шатахууны үнийн өсөлтийг  эсэргүүцсэн иргэдийн жагсаал  ийнхүү 14 дэх хоногтоо үргэлжилж энэхүү жагсаалын үеэр гурван хүн амиа алдаж, 136 хүн шархадаад байна.

Эх сурвалж:  "Ройтерс” 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!