Бадминтоны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулна

🕔 2018/12/05 14:26   

 

 

Бадминтоны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулна

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт бадминтоны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 8-9 өдрүүдэд болох уг тэмцээнийг өсвөрийн баг, сонирхогчийн эрэгтэй, эмэгтэй, насанд хүрэгчдийн эрэгтэй эмэгтэй гэсэн төрлүүдээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өсвөрийн багийн төрлийг улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа гэдгээрээ уг тэмцээний онцлог юм. Хөгжүүлэхэд өртөг өндөр уг спортын Өмнөговь аймаг дахь холбооны тэргүүнээр "Өнөд Өвлөх урлахуй" ХХК-ийн захирал Ц.Энхтүвшин ажилладаг бөгөөд дээрх тэмцээнийг өөрийн компанийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.

Тус аймагт бадминтоны спортыг 2016 оноос хойш хөгжүүлэн холбоо байгуулан ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар уг спортоор 170 гаруй өсвөрийн тамирчин хичээллэж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!