Цагдаагийн гэргий нар эмнэлэгт буй хүүхдүүдэд бэлэг өглөө

🕔 2019/01/02 13:58   

 

Цагдаагийн гэргий нар эмнэлэгт буй хүүхдүүдэд бэлэг өглөө

 

 

Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад  Т.Түмэнжаргалын гэргий Д.Дагийсүрэнгийн санаачилгаар БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 0-3 насны хүүхдүүдэд цагдаагийн албан хаагчдын ар гэрээс бэлэг гардуулан өгсөн байна. 

Уг Цагдаагийн газрын нийт албан хаагчдын 80 гаруй гэргий ийн нэгдэж баярын өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 40 гаруй хүүхдэд эко амин дэмээр баялаг бэлэг өгчээ. Иргэдийнхээ амар тайвны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажилладаг цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэн мөн нийгмийнхээ сайн сайхны төлөө сэтгэлээ чилээж байдаг байна. Тэд ийн нэгдэн сайн үйлсэд гар нийлэн ажилласан Цагдаагийн газрын хамт олондоо талархлаа илэрхийлж, өрх хотлоороо амар тайван бяцхан үрс нь эрүүл байхыг ерөөл өргөлөө.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!