Жаргалантын гол харзалснаас Даланзадгад-Баяндалайн авто замд гулгаа үүсчээ

🕔 2019/01/02 13:16   

 

Жаргалантын гол харзалснаас Даланзадгад-Баяндалайн авто замд гулгаа үүсчээ

 

 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах уг Жаргалантын гол харзлан урсаж байгаагийн улмаас аймгийн төвөөс Баяндалай чиглэлийн хатуу хучилттай авто замын газаргуу мөстөж авто машинаар зорчиход хүндрэл учраад байна. 

Тус аймгийн төвөөс баруун хойш 35 километрт уг нөхцөл байдал бий болоод байгаа бөгөөд мөстсөн хэсэг дээр 12 дугаар сард 2 автомашин онхолдож 1 хүний амь нас эрсдэж, 4 хүний биед хүнд, хөнгөн гэмтэл учирсан харамсалтай ослууд гарсан юм. Өнгөрсөн баярын өдрүүдээр аймгийн Цагдаагийн газар, Барилга хот байгуулалтын газартай хамтран уг замд анхааруулах тэмдэг байршуулсан байна. Тиймээс хатуу хучилттай авто замаар явахдаа жолооч нарыг тэмдэг тэмдэглэгээгээ сайтар ажиглаж байхыг онцгой анхаарууллаа. 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг буюу Гурвансайхан ууланд байрлах уг Жаргалантын гол нь сүүлийн 50 орчим жил ийн харзлаж үерлэсэн түүх байхгүй аж. Өнгөрсөн жилийн зун бороо хур элбэг байсны улмаас ийн гол ус арвин байгаа нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа ийн замын халтиргаа үүсгэн хүндрэл учруулж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!