Согтуурсан үедээ гарч яваад амь насаа алджээ

🕔 2019/01/02 16:36   

 

Согтуурсан үедээ гарч яваад амь насаа алджээ

 

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн "Зайрмагтай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Л / 40 настай, эрэгтэй/ компанийн байрлалаас зүүн урд зүгт 2 км-т байдаг иргэн О-гийнхоос 12.28-ны өдрийн 19:00 цагт гараад /согтуу, явган явсан/ сураггүй болсон тухай дуудлага 12.30-ны өдрийн 16:30 цагт онцгой байдлын албанд иржээ.


Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 3 автомашин, "Самсунг” ХХК-ийн 5 ажилчин, ар гэрийн 4 хүн, нийт 30 хүн, 5 автомашинтайгаар 2018.12.30-ны өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2019.01.01-ний өдрийн 15:00 цагт тус багийн "Зайрмагтай” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!