Д.Трамп болон Конгрессийн танхимын тэргүүлэгчдийн уулзалт зөвшилцөлд хүрч чадсангүй

🕔 2019/01/03 10:45   

Д.Трамп болон Конгрессийн танхимын тэргүүлэгчдийн уулзалт зөвшилцөлд хүрч чадсангүй

Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Конгрессийн хоёр танхимын тэргүүлэгчид 12 дахь өдрөө үргэлжилж буй Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтыг дуусгавар болгох талаар уулзалт зохион байгуулсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна.


Конгрессийн хоёр танхимын тэргүүлэгчид энэ долоо хоногийн баасан гарагт Цагаан ордонд дахин ирж, яриа хэлэлцээг үргэлжүүлэхээр болсон нь Засгийн газрын түр зогсолт энэ амралтын өдрүүдийг дамнан үргэлжлэх төлөвтэй байгааг харуулжээ.

 


Цагаан ордны зохион байгуулсан уг уулзалт нь АНУ-Мексикийн хилийн дагуу хана барихад санхүүжилт олгох нь аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтойг Ардчилсан намынханд итгүүлэх явдал байсан юм. Харин Ардчилсан намын төлөөлөгчид Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстжен Нильсений танилцуулгыг тасалж, Д.Трампын саналыг зөвшөөрөх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

 
montsame.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!