Монголын тал нутагт амьдарч байсан эртний нүүдэлчид хамгийн эрүүл саруул хүмүүс байсныг тогтоожээ

🕔 2019/01/09 10:14   

Монголын тал нутагт эрт цагт амьдарч байсан нүүдэлчид маш эрүүл саруул бие бялдартай хүмүүс байсныг саяхны судалгаагаар тогтоожээ.

Археологичид одоогоос 3,500-2,700 жилийн өмнөх буюу хүрэл зэвсгийн сүүл үеийн булш бунхнаас гарсан 25 хүний ясыг шинжилж үзээд ийм дүгнэлт хийсэн байна.

Тэдгээр үлдэгдэл яснаас шинжвэл эртний нүүдэлчдэд тухайн үеийн суурин хүмүүстэй харьцуулбал төрөл бүрийн халдварт өвчин, хүнс тэжээлийн дутагдлаас үүдэлтэй нярайн сульдаа, чийг бам зэрэг өвчин эмгэг тусаж байсан шинж тэмдэг хамгийн бага байжээ.

Харин хугарсан хамар, хавирга, хөл, гар зэрэг гэмтлийн шинж тэмдэг олон тохиолдож байсан нь нүүдэлчид хоорондоо дайтаж, тэмцэлдэх, эсвэл мориноос унах замаар их бэртдэг байсныг харуулсан байна.

Археологичдын судалгааны тайлан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард HOMO сэтгүүлднийтлэгджээ. 

Эх сурвалж: Science Mag

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!