Б.Ундармаа нарын дөрвөн гишүүнийг маргаашийн дотор түдгэлзүүлэх үү

🕔 2019/01/09 14:49   

Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт өчигдөр орой хүргүүлжээ.  

Дээрх гишүүд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлаар Авлигатай тэмцэх газарт тайлбар өгч байсан. Тэгвэл зөвхөн тайлбар, мэдүүлэг авахаас гадна эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн учраас ийнхүү дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Прокурорын байгууллагаас гаргасан байна. 

Уг хүсэлтийг ирсэн даруйд прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар зарлажээ. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар дэд хорооны хурлыг маргааш болгон хойшлуулсан байна. Хуулиараа энэ асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой учир дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэхийг маргаашийн дотор шийдвэрлэх учиртай юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!