ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 4 ТОДОРЛОО

🕔 2019/01/09 15:50   

Өмнөговьчууд 2018 онд 2,5 сая тоо толгой мал сүрэг тоолуулсан бөгөөд 5888 малчин өрх байна. Монголын уламжлалт мал аж ахуй, мал маллах арга ухааныг залуу малчдад өвлүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан манай аймгийн малчдыг МУ-ын "АВАРГА МАЛЧИН"-аар тодруулжээ.

Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Чулууны Жигмэддорж, Хүрмэн сумын Хүрмэн багийн Рэнцэнхоролын Баянчулуун, Номгон багийн Хармагтай багийн Өвгөнхүүгийн Гомбодаш, Цогт-Овоо сумын Найз багийн Бямбаагийн Галхүү нар УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо.

2019 оныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон онцолж малчид, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн дорвитой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 4 ТОДОРЛОО

ӨМНӨГОВЬ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 4 ТОДОРЛОО

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!