“1000 даалингийн баяр” үзэсгэлэн худалдаа боллоо

🕔 2019/01/16 14:32   

 

 

 

“1000 даалингийн баяр” үзэсгэлэн худалдаа боллоо

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "1000 даалингийн баяр” үзэсгэлэн худалдаа боллоо.

Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн тус үзэсгэлэн худалдаа нь 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд 300 гаруй уран хатгамалчдын 1500 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.

2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийнжил" болгон зарласан мөн салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаад байгаа билээ. Үүний хүрээнд энэхүү "1000 даалингийн баяр" арга хэмжээг аймаг орон нутгаас дэмжин санаачлагч нартай хамтран зохион байгуулжээ.

"1000 даалингийн баярт" оролцогчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилийн баяртӨмнөговь аймгийн 11 сум, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг таван аймаг Улаанбаатар хотоос оролцож байна. Уг үзэсгэлэнд оролцогчид, сонирхогч иргэдэд ХЖТ-ынуран бүтээлчид ая дуугаа өргөж, "Дэлгэрэх ухаан" ТББ, "Мишээлтөв"-ийн урчуудын үзүүлбэр, монгол үндэснийхувцасныхувьслынзагварын үзүүлбэрийг толилуулсанюм. Энэ үеэр 23 уран хатгамалчМонгол Улсын мастер оёдолчин цолоор шагнууллаа.

Өмнөговь аймгийнхаа бүсгүйчүүдэд дөрөв дэх жилдээ "Үнэтэй даалингийн үнэгүй сургалт"-ыг зохион байгуулж буй Ц.Цэцэгдэлгэр нь дээрх арга хэмжээг санаачилсан бөгөөд сургалт явуулах хугацаандаа 1700 гаруй бүсгүйчүүдэд зүү ороох урлагийг зааж, монголын соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж яваа аж.Тэрээр Өмнөговь аймгийн уран хатгамалчдын 1008 ширхэг даалинг нэгэн дор нэг зэрэг урланГеннисийнамжилтадбүртгүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

Гэрэл зургийг Д.Мишигсүрэн


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!