Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 10 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

🕔 2019/01/24 16:03   

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 2 дугаар хурал 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 10 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:


Өмнөговь аймгийн 2018 оны Газрын нэгдмэл сангийн тайланг хэлэлцэн баталлаа.

Аймгийн 2018 оны есөн алдартанг шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж оны шилдэг төрийн албан хаагчаар Юрагийн Энхтуяа аймгийн ГХБХБГ-ын дарга, оны шилдэг ажилчин Дэгчингийн Түвшинбаатар Цогт-Овоо сумын ЭМТ-ийн жолооч, оны шилдэг бизнесмен Төмөрийн Сүхбаатар Загсүүжинговь” ХХК-ийн Захирал, оны шилдэг малчин Дашцэрэнгийн Элбэг Цогтцэций сумын Сийрст багийн малчин, оны шилдэг эрүүл мэндийн ажилтан Бүдбазарын Мөнхбат БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, оны шилдэг боловсролын ажилтан Батмөнхийн Энх-Амгалан Эрдмийн гэгээ сургуулийн бага ангийн багш, оны шилдэг авьяастан Цэвээний Цэцэгдэлгэр Дэлгэрэх ухаан ТББ-ын тэргүүн, оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт Оюу толгой-Ханбогд чиглэлийн 35 км хатуу хучилттай авто зам, оны шилдэг хөрөнгө оруулагчаар орон нутгийн өмчит "Таван толгой” ХК-ийг шалгарууллаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулсан "ШИНЭ БАГ” төслийн шилдгүүдийг шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж Шилдэг гэр хороолол баг хамт олноор Даланзадгад сумын 6 дугаар багийн "ИХ УУЛЫН 9 ДҮГЭЭР ГУДАМЖ” нэгдүгээр, Даланзадгад сумын 6 дугаар багийн "ЖААЛ УУЛЫН 1, 2 ДУГААР ГУДАМЖ” хоёрдугаар, Даланзадгад сумын 8 дугаар багийн "АРГАЛАНТЫН 3 ДУГААР ГУДАМЖ” гуравдугаар байранд, Шилдэг орон сууц баг хамт олноор Даланзадгад сумын 8 дугаар багийн "АРСЛАН ХОТХОНЫ 42, 43, 49 ДҮГЭЭР ОРОН СУУЦ” нэгдүгээр, Даланзадгад сумын 3 дугаар багийн "44 ДҮГЭЭР ОРОН СУУЦ” хоёрдугаар, Даланзадгад сумын 6 дугаар багийн "3 ДУГААР ОРОН СУУЦ” гуравдугаар, Цогтцэций сумын Өгөөмөр багийн "ЦЭЦИЙ ХОТХОН” дөрөвдүгээр, Даланзадгад сумын 3 дугаар багийн "24 ДҮГЭЭР ОРОН СУУЦ” тавдугаар байранд шалгарлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Оны шилдэг төлөөлөгч” шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэх, сонгогдсон тойргийнхоо нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд амжилт гаргаж, ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Ноён сумын Засаг дарга БАЯРААГИЙН БАТБОЛД оны шилдэг Төлөөлөгчөөр шалгарлаа. 

Мөн төрийн шагналд тодорхойлох, аймгийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай асуудлыг хэлэлцэж төрийн шагналд иргэдийг тодорхойлж, аймгийн соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд оруулж буй гавьяа зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж мөнгөн эдлэлийн Ноён, Сэврэй хийцээрээ гайхагдсан уран дархан СОНОМШАРАВЫН ЭРДЭНЭЭГ аймгийн ХҮНДЭТ ИРГЭНЭЭР шагналаа.

Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн шинэ суурьшлын бүсийн тухай асуудалтай танилцаж, Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулж, Даланзадгад сумын төвийн хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, төлөвлөгөөнд санал өгч мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтэд санал өглөө.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн тайлан мэдээтэй танилцаж, Говийн дэмжлэг хөтөлбөрт өөрчлөлт орууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!