Катерингийн үйлчилгээг чанартай үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

🕔 2019/01/24 18:07   

Катерингийн үйлчилгээг чанартай үзүүлэх чиглэлээр  хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

Катеринг буюу нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, тээвэр, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 25 жилийн туршлагатай "Монруд" ХХК-тай Өмнөговь аймгийн удирдлагууд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй геологи хайгуул, уул уурхайн олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн үйлдвэрлэлд аюулгүй ажиллагаа, хууль дүрмийн шаардлага хангасан катерингийн үйлчилгээг /хоол үйлдвэрлэл, орон сууц, нийтийн ахуй болон тээврийн үйлчилгээ/ үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Катерингийн үйлчилгээг чанартай үзүүлснээр хөдөлмөр эрхлэгч иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд нийгмийн асуудал зүй зохистой шийдэгдээд зогсохгүй хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аж ахуйн үйл ажиллагааг удирдах боломж бий болно.

Катерингийн үйлчилгээг чанартай үзүүлэх чиглэлээр  хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

 


 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!