ӨМНӨГОВИОС ЭНЭ ОНЫ АНХНЫ ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ТӨРЛӨӨ

🕔 2019/01/30 10:54   

Өмнөговиос сайхан мэдээ ирлээ. Тус аймгийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд 3 ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 2 хүү 1 охин төрүүлсэн бөгөөд өмнө нь  хүү, охин хоёртой байжээ. Одоо эх хүүхдүүдийн бие нь сайн Улаанбаатар хотод ЭХЭМҮ-ний Төвд байгаа юм. Аав ээж нь гурван ихэртээ Хөхгэрэл, Хөхбудан, Хөхнүдэн хэмээх нэрийг хайрлажээ. С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нар Хүрмэн суманд ажиллаж амьдардаг бөгөөд сар шинийн босгон дээр ийнхүү ам бүл нэмэгдэж хил манах 2 хүү, гал манах 1 охинтой болжээ. Өмнө нь тус аймгийн  Гурвантэс сумын нэгэн гэр бүлд бас гурван ихэр төрж байжээ.

2019 он гарснаар хамгийн анхны 3 ихэр энэ гэр бүлд мэндэлсэн ба өнгөрсөн онд Өмнөговь аймгийн хэмжээнд 12 ихэр хүүхэд мэндэлсэн сайхан мэдээ байна.

ӨМНӨГОВИОС ЭНЭ ОНЫ АНХНЫ ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ТӨРЛӨӨ

 

ӨМНӨГОВИОС ЭНЭ ОНЫ АНХНЫ ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ТӨРЛӨӨ

 

ӨМНӨГОВИОС ЭНЭ ОНЫ АНХНЫ ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ТӨРЛӨӨ


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!