Эхлээд хүүхдээ хүмүүжүүлэх үү, өөрийгөө хүмүүжүүлэх үү

🕔 2019/02/19 15:25   

Та доорх асуултуудад хэдий чинээ олон тийм гэж хариулна төдий чинээ хурдан өөрийгөө түрүүлж хүмүүжүүлэх шаардлагтай юм.

1. Хүүхдэдээ өдөрт 10' ном уншиж өгөх цаг зав байдаггүй.

2. Хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгч бусдаас дутаахгүй өсгөхийг хичээдэг.

3. Хүүхдэдээ тоглож наадах зав өгдөггүй. Тоглож наадаж сууснаас хичээлээ хийж байх нь зөв.

4. "Уур хүргэсэн" үед гар хүрдэг, зандардаг. 

5. Хүүхдийнхээ дэргэд бусадтай маргалддаг, хараал хэлчихдэг үе бий.

6. Хүүхэд том хүний өөдөөс "цор цор" хийх, өөрийнхөө үзэл санааг хэлэх нь буруу

7. Хүүхдийнхээ дэргэд найз нөхөд болон тв-ийн мэдээ гэх мэт зүйлсийг муулж шүүмжилж гоочилдог. 

8. Хүүхэд хоолоо асгаж идэж, ханан дээр эрээчсэн үед шууд цохих болон зэмлэх арга хэмжээ авна.

9. Хүүхдийн яагаад гэдэг асуулт намайг залхаадаг.

10. Хүүхдээ цэцэрлэг, сургууль тарахад нь өдрийн хоол юу байсныг нь л онцгойлон асуудаг.

11. Болохгүй гэдгийг хэлэхдээ яагаад болохгүйг тайлбарладаггүй. 

12. Хүүхдээ хоол идэх үед болон тайван байлгахын тулд утсаа өгдөг, зурагт өдөрт 1 цагаас илүү үзүүлчихдэг

13. Ах шигээ эсвэл дүү шигээ байхыг мундаг сануулдаг. 

14. Хүүхдэдээ хайртай, баярлалаа, итгэж байна, чи чадна, бахархаж байна гэх үгсийг хэрэглэдэггүй.

15. Үг аргандаа оруулахын тулд амттан авч өгдөг.

16. Хүүхдийг минь бусад хүүхэд нь дээрэлхэх вий гэхээс болгоомжилж үргэлж дэргэд нь байхыг хүсдэг. 

17. Манай гэр бүл орой 11 цагаас хойш унтдаг

18. Тоглоом, хувцсыг нь өмнөөс нь хураадаг. Өөрт нь хэлээд үг авдаггүй.

19. Хүүхдийг аав нь (ээж нь) зэмлэж байх үед би өмөөрөх ёстой

20. Хүүхдийнхээ дэргэд архи тамхи чөлөөтэй хэрэглэдэг.

Г. Төмөрзаяа

 (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!