Австралийн нүүрсийг Далиан боомтоор хүлээн авахгүй

🕔 2019/02/22 14:26   

Хятадын Далиан боомт Австралийн импортын нүүрсийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тус боомт нь 2019 онд 12 сая тонн нүүрс хүлээн авахаар төлөвлөж байжээ.

Энэ хориг нь зөвхөн Австрали улсад хамааралтай бөгөөд ОХУ, Индонезийн нүүрс импортод хамаарахгүй юм байна. Өнгөрсөн оны эцсээс эхэлсэн уг хоригт ийнхүү Далиан боомт нэмэгдээд байна. АНУ болон Хятадын худалдааны дайн ийнхүү тус улсын нүүрсний импортыг хязгаарлахад хүрч байгаа билээ.

Ингэснээр австрали доллар бага зэрэг суларч 0.7100 хүрч унажээ.

Австралийн нүүрсийг Далиан боомтоор хүлээн авахгүй

EAGLE.MN


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!