Бас нэгэн эндүүрэл...Чоныг нохой гэж андуурчээ

🕔 2019/02/27 12:01   

Эстон улсад , голын ойролцоо баригдаж байсан барилгынн ажилчид ѳглѳѳ ажилдаа ирэхэд нэг нохой голын усанд унаад гарч чадахгүй байсанд , тэд яаравчлан тусалж мѳсийг нь хага цохиж түүнийг гаргав. Голдоо ортол даарч хамаг үс нь мѳс болон хѳлдсѳн нохой хѳдѳлж чадахгүй байсанд барилгачид түүнийг мал эмнэлэгт аваачихаар машиныхаа шалан дээр хэвтүүлэн мал эмнэлэгрүү яаралтай явав. Нохойг дулаан хучлагаар хучин массаж хийсний дараа тэр хѳдѳлж эхэллээ. Түүнийг харж байсан байсан малын эмч , нохой гэдэгт нь эргэлзэж байгаагаа хэлсэнд, барилгачид даруй явж анчидыг авчиран таниулсанд , тэд бүгдээрээ ЧОНО хэмээн нотлов. Бие нь дээрдсэн чоныг зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгт ѳгсѳн байна. Саяхан манайд , нохойг чоно хэмээн эндүүрч бѳѳн шуугиан болсон бол энд эсэргээрээ том андуурсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!