Зэвсэгт хүчний 167 дугаар анги Цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа

🕔 2019/03/14 13:08   

Зэвсэгт хүчний 167 дугаар анги Цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойг угтан, "Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 167 дугаар анги "Цэргийн гавьяаны одон"-гоор шагнууллаа. 
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Батмөнх даян хааны талбайд ёслол хүндэтгэлтэй жагсчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 167 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд "Цэргийн гавьяаны одон"-г гардуулан өгч мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ. 
Энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалахын яамны төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Даланзадгад сумын цэргийн хүрээний анги, нэгтгэл оролцож хүндэтгэл үзүүллээ. 

Зэвсэгт хүчний 167 дугаар анги Цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа

Зэвсэгт хүчний 167 дугаар анги Цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!