Монголын говиос нэн эртний шувууны яс олжээ

🕔 2019/03/28 16:15   

Монголын говиос нэн эртний шувууны яс олжээ

 

Монголын Улсын өмнийн говиос нэн эртний усны шувууны яс олсон тухай хойд хөршийн хэвлэлд мэдээлжээ. 

Оросын палеонтлогчид Өмнөговь аймгийн Наранбулаг, Цагаанхошуу сумдын заагийн голын элсэрхэг хайрга дундаас палеоцений үеийн буюу 60 сая жилийн өмнө амьдарч байсан нугасны төрлийн, хэмжээгээрээ хун шувууны дайтай усны шувууны яс олжээ. Энэ шувуу нь динозаврыг мөхсөний дараа хэсэг хугацаанд оршиж байсныг эрдэмтэд судалсан байдаг.

Энэ төрлийн олдвор дэлхийд нэн ховор, ази тивдээ ердөө л хоёр дахь нь хэмээн бичсэн байна. Олдворыг тухайн газрынх нь нэрээр Наранбулагийн хун буюу Naranbulagornis khun хэмээн нэрлэсэн байна.

Eagle.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!