ӨМНӨГОВЬЧУУД ҮЕ ТЭНГИЙХНЭЭРЭЭ ӨРСӨЛДЛӨӨ

🕔 2019/04/01 13:00   

Өмнөговь аймгийн 85 настай Раднаа гуай дэлхийн аваргаас 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн гайхам амжилттай давхцан 1997 оны төгсөлтийн "TEAM-97" багийнхан "Өмнөговь-бидний бахархал" спортын наадмын шилжин явах цомын эздээр шалгарлаа.

Өмнөговь аймагт 1987-1997 онд арван жилийн сургууль төгссөн үе тэнгийнхэн "Өмнөговь-бидний бахархал" спортын наадмыг 2019 оны гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 
Тус спортын наадамд сагс, гар бөмбөг, шатар, теннис, дартс гэсэн таван төрлөөр өрсөлдөж 1997 оны төгсөлтийн "TEAM-97" баг нийлбэр дүнгээр манлайлж аваргын шилжин явах цомын эздээр шалгарсан байна. 
Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар Өмнөговь нутгаараа бахархах, хоорондоо танилцаж нөхөрлөх, бие биенээ дэмжиж туслах, шинэ санал санаачлага гаргах, цаашид албаны болон амин хувийн хамтын ажиллагаагаа тэлэх, хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой билээ. 
"TEAM-97" багийнханд баяр хүргэе.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!