АЛТАН МЕДАЛЬТ Ц.РАДНАА ГУАЙГ КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР ТОСОЖ АВЛАА

🕔 2019/04/02 11:21   

Польш улсын Торун хотноо 3 сарын 24-30-ны хооронд үргэлжилсэн хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ны эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьсон манай улсын тамирчин Ц.Раднаа түрүүлсэн юм.

Тус тэмцээнээс Монгол Улс 85 настай шинэ аваргатай болсон билээ. Харин мөнгөн медалийг Японы тамирчин, 85 настай Танака Хиро хүртжээ.

Шинэ аварга Ц.Раднаа өнөөдөр эх орондоо буусан бөгөөд түүнийг ар гэрийнхэн болон Кёкшүзан Д.Батбаяр нар хүлээн авч баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

Мөнгөн медаль хүртсэн Танака Хирог Японы улс төрчид болон спортын аваргууд нь тосож авсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!