Өмнөговь аймагт насанд хүрээгүй 147 охин төрсөн тохиолдол бүртгэгджээ

🕔 2019/04/08 16:20   

 

Өмнөговь аймагт насанд хүрээгүй 147 охин төрсөн тохиолдол бүртгэгджээ

 

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сүүлийн 3 жилд насанд хүрээгүй охид үр хөндүүлсэн, зулбасан 28, төрсөн 147 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнд эцэг эхийн хараа хяналт муу, хүүхэдтэйгээ нээлттэй бус байснаас охидууд өсвөр насандаа жирэмслэх тохиолдол их байгаа аж. Мөн сошиал орчинд танилцан бэлгийн харьцаанд орох тохиолдол ч байгааг тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаагаар бүртгэгдсэн байна.

Мөн тус аймгийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар суулийн гурван жилд хүчирхийлэх гэмт хэрэгт 38 эмэгтэй хохирсон бөгөөд үүний 20 нь насанд хүрээгүй өсвөр насны охид байгаа юм.

Үүнтэй холбогдуулан насанд хүрээгүй хүний эрх ашгийг хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүдэд Монгол улсын Эрүүгийн хуулийн 12.1: 12.5: 12.3 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15.10: 15.11 дүгээр зүйлүүдээр сургалт зохион байгууллаа.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!