Ахмадууд өглөөний дасгалаа лхагва гараг бүрт хийж хэвшжээ

🕔 2019/04/08 16:01   

 

Ахмадууд өглөөний дасгалаа лхагва гараг бүрт хийж хэвшжээ

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ахмадууд өглөөний дасгалаа лхагва гараг бүрт хийж хэвшсэн байна. Ахмадууд иргэдийг нийтийн биеийн тамирт уриалж өглөөний дасгалыг 7 сарын турш тасралтгүй хийжээ.

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасны нэг нь энэхүү ахмадын өглөөний дасгал юм. Холбогдох байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн өглөөний дасгалд 100 гаруй ахмад тогтмол оролцжээ.

Даланзадгад сумын 8 багийн ахмадууд лхагва гариг бүрийн өглөөний 8-9 цагийн хооронд дасгал хөдөлгөөн, аэробикийн дасгалуудыг хийдэг. Зөвхөн аймгийн төвийн ахмадууд уг дасгал хөдөлгөөнд хамрагдаад зогсохгүй цаашид 14 суманд хэрэгжүүлэхээр энэ 7 сарын турш сургагч багшийг бэлтгэсэн байна. Тэд сумандаа очиж ахмадын өглөөний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэх юм. Мөн тэд найман багийнхаа дунд уг үйл ажиллагаагаараа өрсөлдсөн бөгөөд багийн нийт дүнгээр Даланзадгад сумын 6-р багийн ахмадууд тэргүүлсэн байна. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!