ШИНЭ ЗАМ 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

🕔 2019/04/12 12:07   

ШИНЭ ЗАМ 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Өмнөговь аймагт өнгөрсөн 2018 онд автозам, дугуйн зам, гэрэлтүүлэг, байшин барилга салбар бүрийг хамарсан бүтээн байгуулалтыг хийсэн бөгөөд он дамжсан бүтээн байгуулалтын ажлууд урин дулаан цаг ирж буйтай холбоотой эхэллээ.

Тухайлбал аймгийн төв Даланзадгад сумын Гурвансайхан, Их уул, Хан уул гэр хороололд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай 7,3 км хатуу хучилттай авто замыг байгуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Уг бүтээн байгуулалтыг Дардан говь ХХК гүйцэтгэж байгаа ба 2019 оны 07-р сард ашиглалтад оруулна. Энэхүү зам ашиглалтад орсноор иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, аймгийн өнгө үзэмж, дэд бүтэц сайжрах юм.

ШИНЭ ЗАМ 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

ШИНЭ ЗАМ 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

ШИНЭ ЗАМ 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!