ЕХ-ны орнууд Шри-Ланкад болсон террорист халдлагатай холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ

🕔 2019/04/22 11:20   

ЕХ-ны орнууд Шри-Ланкад болсон террорист халдлагатай холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ

 


МОСКВА. /РИА Новости/. Шри-Ланкад дэлбэрэлт болсонтой холбогдуулан Герман, Бельги, Польш болон Австралийн Гадаад хэргийн яам эмгэнэл илэрхийлжээ.

Шри-Ланкагийн сүмүүд болон зочид буудлуудад болсон дэлбэрэлтийн улмаас 185 хүн амиа алдаж, 500 орчим хүн бэртсэн тухай  телевизийн "News 1st” суваг мэдээлсэн байна.

"Шри-Ланкад болсон аймшигт халдлага биднийг цочирдууллаа. Энэ халдлагыг бид эрс зэмлэн буруушааж байна. Эдгээр халдлага нь сүсэгтнүүд болон аялагчид рүү чиглэсэн нь илэрхий байна. Ийм үйлдлийг юу ч зөвтгөж чадахгүй” хэмээн Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас халдлагатай холбогдуулан мэдэгджээ.

Түүнчлэн Бельгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс энэхүү халдлагыг зэмлэн буруушааж байгаагаа "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

"Шри-Ланкад болсон террорист халдлагыг манай улс эрс зэмлэн буруушааж байна. Манай улс аль ч терроризм болон хүчирхийллийг зэмлэн буруушаадаг. Энэ халдлагад бэртсэн, амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэн, ойр дотныхонд манай Гадаад хэргийн яам эмгэнэл илэрхийлж байна” хэмээн Польшийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.

"Шри-Ланка дахь шүтлэгийн газарт чиглэсэн халдлага намайг ихээхэн цочирдууллаа. Дээд комиссаруудтай би ярилцсан. Манай албаны хүмүүс Шри-Ланка дахь байгууллагуудтай хүнд цаг үед хамтран ажиллаж байгаа” хэмээн Австралийн Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!