Мексикт нууцаар булшилсан 13 хүний цогцос илрүүлжээ

🕔 2019/05/08 10:10   

Мексикт нууцаар булшилсан 13 хүний цогцос илрүүлжээ

 


Мексикийн Колима мужид нууцаар булшилсан 13 хүний цогцос илрүүлсэн тухай тус улсын Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, дээрх цогцсуудыг сураггүй алга болсон хүмүүстэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажлын явцад Мансанильо болон Текоман хотоос илрүүлсэн байна. Цогцсуудыг ухан гаргасны дараа тэдгээрийн үхлийн шалтгаан, хэдийд амиа алдсаныг тогтоох задлан шинжилгээ хийх аж.

Энэ нь Колимо мужид нууц булшнууд олдсон анхны тохиолдол биш юм. Өнгөрөгч хоёрдугаар сард тус мужаас 70 орчим хүний цогцос илрүүлж байжээ.

Колима муж нь гэмт хэргийн гаралтын тоогоор өнгөрсөн онд Мексикийн мужуудын дотор нэгдүгээрт бичигджээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!