Гүржид үр хөндөлт хийлгэсэн тохиолдолд насаар нь шоронд суулгах эсвэл цаазлах шийтгэлтэй

🕔 2019/05/09 14:59   
 

Гүржид үр хөндөлт хийлгэсэн тохиолдолд насаар нь шоронд суулгах эсвэл цаазлах шийтгэлтэй

 


Үр хөндөлт үргэлжид маргаантай асуудлуудын нэг байсаар ирсэн. Иргэдийн үзэл бодол хоёр талд хуваагдаж, зарим нь эмэгтэйчүүд өөрсдийн биеэ мэдэж, үр хөндөлт хийлгэх эсэхээ шийдэх эрхтэй гэсэн бол зарим хүний хэрэгт хошуу нэмэх ''хоббитой'' нөхөд хуулиар үр хөндөлтийг хориглох хэрэгтэй гэх мэт ''хачин сонин'' юмаа ярьсаар явдаг. Хүний олондоо сайдсан юм алга, дэлхийн хүн амын өсөлт туйлдаа хүрч, хоол хүнсний хомстолд автаад буй энэ цагт хүний төрөөгүй хүүхдийг авахуулж болохгүй гэх хүмүүс яг юу бодож явдаг юм бол. Төрүүлснийх нь дараа өсгөөд, мөнгө төгрөгөөр туслаад, зөв сайн хүн болгож хүмүүжүүлээд, сайхан аюулгүй нийгмийг амлаж чадах юм бол гаргаад өгье гэх эхчүүд байна. Ийм байлаа ч хүүхэд төрүүлэхгүй гэх ''анти- наталист'' эмэгтэйчүүд бас бий. 
Image result for georgia ban abortion

Өнгөрсөн Мягмар гарагт Гүржийн амбан захирагч үр хөндөлт хийлгэхийн эсрэг хатуу хоригт гарын үсэг зурж, сая сая эмэгтэйчүүдийн эгдүүцлийг төрүүлээд буй. Энэ хориг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хязгаарлахаас гадна хэрэв үр хөндөлт хийлгэсэн тохиолдолд бүх насаараа шоронд суух эсвэл цаазаар авахуулах шийтгэл хүлээж буй юм байна. 6 долоо хоногоос дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүдэд эл хууль үйлчлэх бөгөөд ургийн зүрх 6 долоо хоногоос эхлэн цохилж эхэлдэг баримт дээр тулгуурлан уг хуулийг зохиожээ. Зүрх цохилсон ургийг хөндүүлнэ гэдэг хүн алахтай ижил хэрэг тул ийнхүү хүнд шийтгэл хүлээж буй юм. Хэрэв эх жирэмсэн эхний сарууддаа архи тамхи хэрэглэж, энэ нь үр зулбахад хүргэсэн бол түүнийг мөн хүн алсан хэргээр 10-30 жил шоронд суух ял хүлээж буй юм байна. Уг ''амьдралгүй'' хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих гэнэ.  
Б.Эрхбилгүүн


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!