АНУ-д суралцах боломжийн талаар хүүхдүүдэд танилцуулна

🕔 2019/05/15 11:02   

 

АНУ-д суралцах боломжийн талаар хүүхдүүдэд танилцуулна

 

Өмнөговь аймагт Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хэннингсээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсэг Өмнөговь аймагтай танилцан хамтран ажиллах талаар уулзалтуудыг зохион байгуулж байна. Тэд АНУ-д суралцах боломж, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч байна. Мөн аймгийн удирдлагууд дээрх ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзан харилцан мэдээлэл солилцлоо. 

Тэд тус аймагт хоёр хоног ажиллах бөгөөд АНУ-аас Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийж, АНУ-д суралцах боломжийн талаар дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулах аж.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!