Цэвэрлэх байгууламжийг найман сард ашиглалтад оруулна

🕔 2019/05/15 11:38   

 

Цэвэрлэх байгууламжийг найман сард ашиглалтад оруулна

 

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд барьж байгаа цэвэрлэх байгууламжийг ирэх наймдугаар сард ашиглалтанд оруулна.

Даланзадгад сумын цэвэрлэх байгууламж 1971 онд 1-р сургуулийн бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар зураг төслийг нь  хийж, хоногт 168 м3 бохир усыг 83%-тай цэвэрлэх хүчин чадалтайгаар барьсан байдаг. Гэтэл одоо 1100 м3 усыг цэвэрлэх шаардлага гарч ачааллаа дийлэхгүйн улмаас бохир ус хөрсөнд шингэж, хөрсийг шууд бохирдуулж байна.

 

Мэргэжлтийн хяналтын газраас цэвэрлэх байгууламжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх эсвэл шинээр барих дүгнэлт гаргасныг үндэслэж хажууд нь 1,8 га талбайд шинэ цэвэрлэх байгууламжийг барьж байгаа юм.
Шинээр барьж байгаа цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м3 усыг хүлээн авах хүчин чадалтай, 98 хувийн буюу биологийн бүрэн цэвэрлэгээтэй байгууламж юм. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэхүү бүтээн байгуулалтыг хийж байна. Уг байгууламжийг ашиглалтад оруулснаар бохир усыг зайлуулах стандартыг хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!