Дахин төлөвлөлтөөр 170 айл орон сууцтай болно

🕔 2019/05/15 11:00   

 

Дахин төлөвлөлтөөр 170 айл орон сууцтай болно

 

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд дахин төлөвлөлтөөр 170 айлын орон сууцыг шинээр барьж байна. 

Тус аймагт 2018 оноос дахин төлөвлөлтийг хийж эхэлсэн. Насжилт ашиглалтын хугацаа дууссан Даланзадгад сумын 2, 3, 9 дүгээр орон сууцнуудыг буулгаж шинээр барих ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж байна. Эдгээр орон сууцнууд 12 дугаар сард ашиглалтад орно. Уг байруудад хуучин оршин сууж байсан 52 айл, шинээр 118 айл нийт 170 айл шинэ орон сууцтай болох юм. Орчин үеийн шийдэл бүхий эдгээр орон сууцнууд нь 1-3 давхартаа үйлчилгээний төвтэй байх бөгөөд иргэдийн амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлнэ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!