Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

🕔 2019/05/17 11:00   

Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

 


Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажиллагааг түргэвчлэхийг цагдаа, АТГ, тагнуулын ажлын хэсгийнхэнд өгчээ. 

Мөн уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын "Ростех” компаниас худалдаж авсан "Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэргийн явцтай танилцаж,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах АТГ-ынхны санал үндэслэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцох саналаа НПГ-т хүргүүлжээ.

  Уг хэргийг шалгаж буй АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг яллагдагчаар татаад байгаа юм.

Т.Од


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!