Хөмүүлийн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

🕔 2019/05/17 15:44   

 

Хөмүүлийн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хөмүүлийн дарш, сорс, цуу үйлдвэрлэж байна. 

Тус аймгийн тэргүүлэх хүнсний үйлдвэр болох "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн "Даланбулаг" хүнсний үйлдвэрт 2016 оноос эхлэн говийн хөмүүлийг уламжлалт аргаар нөөшлөн савлаж худалдаанд гаргаж эхэлсэн байна. Улмаар хөмүүлээ хатааж сорс болгон хоолны амтлагчаар хэрэглэгчиддээ нийлүүлжээ. 

Уг үйлдвэр нь өнгөрсөн оноос эхлэн хөмүүлийн цуу үйлдвэрлэж эхэлжээ. Мөн Хүнсний технологийн  их сургуультай хамтран судалгаа хийж байгаа юм. Хөмүүл нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, чийг бам, ханиаднаас урьдчилэн сэргийлэх ач тустай аж. Харин цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс багаар хэрэглэх ёстойг зөвлөдөг байна. Говь нутгийн хөмүүл нь тал хээрийн бүс болон говьд ургадаг ургамал юм. Таанатай төстэй хэдий ч цайвар ногоон өнгөтэй, шүүслэг, ягаан цэцэгтэй байдаг байна. 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!