Ургийн овгоо ШБОС хэмээн нэрлэсэн шинийг санаачлагч

🕔 2019/05/21 16:09   

 

Ургийн овгоо ШБОС хэмээн нэрлэсэн шинийг санаачлагч

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төдийгүй улсын хэмжээнд "ШБОС" Буд гуайг танихгүй хүн ховор. Өнгөрсөн онд ногоо хадах гар машин санаачлан хийж Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд бэлэглэсэн байна. 

1965 онд 17-хон наснаасаа Өмнөговь аймгийн 16-р автобаазаас ажлынхаа гарааг эхлүүлж байжээ. Тэрээр тухайн үед хүний хөдөлмөрийг хэрхэн хялбарчлах талаар олон сайхан санааг гаргаж тоног төхөөрөмж бүтээн шинэ бүтээл оновчтой санааг гаргаж явсан хүн юм. Ж.Буд нь 114 шинэ бүтээл, 103 оновчтой саналын гэрчилгээний эзэн юм. 

Үүний нэг нь монгол аргаар эсгий хийх тоног төхөөрөмжийг бий болгосон нь өдгөө ч үйлдвэрлэл явуулж байна. 

Тэрээр "Би хүнтэй адил наргиж цэнгэнэ гэж байдаггүй элдэв юм санаачилж болсон болоогүй юм хийж л суувал өөртөө жаргалтай байдаг хүн дээ" гэсэн юм. Олон түмэнд өөрийн овог нэр нь болсон ШБОС-ыг өөрийнхөө ургийн овог болгосон бөгөөд хүүхдүүд нь энэхүү овгоор овоглуулж явна.  

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!