Т.Борын талбайг засварлаж байна

🕔 2019/05/21 16:29   

 

Т.Борын талбайг засварлаж байна

 

 

Өмнөговь /МОНЦАМЭ/Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын талбайг засварлаж байгаа бөгөөд түүний нэрэмжит "Залуус талбай” болгон өөрчилж байгаа аж.

Дөрөвдүгээр сараас эхлүүлсэн уг засварын ажил энэ сарын 20-ны байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү талбайд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлж, усан оргилуур, тайз, сандал, интернэт орчин, ногоон байгууламж зэргийг бий болгохоор төлөвлөжээ. Уг засварын ажилд 480 сая орчим төгрөг төсөвлөсөн бөгөөд 7 дугаар сарын 1-нд бүтээн байгуулалт дуусах юм байна.

Энэхүү талбайнхөшөөг 1977 онд босгосон бөгөөд 2003 онд шинэчлэн Г.Дорилогийн зохиомжилсноор зураач С.Борхүү бүтээсэн юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!